Компьютер гэж яг юу вэ?

2010-03-19 19:52

 

Компьютер гэж юу вэ?

 

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ.

Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.

- Hardware (техник хангамж) 
- Software (программ хангамж) 
- Өгөдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл) 
- Гарын авлага, материал (компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага) 
- Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн) 
- Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)

Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг.

Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг. 
- Санах ой 
- Өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж 
- Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон 
- Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч 
- Төв процессор (CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг

Компьютерийг хүчин чадал, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг:

- Microcomputer буюу Персонал компьютер : 
Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.

- Workstation: 
Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.

- Minicomputer: 
Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм. IBM пүүсийн AS/400e загвар нь minicomputer-ийн нэг жишээ юм.

- Mainframe: 
Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч нэгэн зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.

- Supercomputer: 
Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персонал компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ суперкомпьютерийг ашигладаг.

 

Ангилал : Хичээл | Нийтэлсэн : Alex | Уншсан (404) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. hi :
    2010-11-17 14:13

    hi tanai medeellig hulj awmaar bna yagaad hamgalttai huiitsen yum be

  2. orgil :
    2010-11-11 11:24

    workstaionii talaar mash ih medeelel hagas sain odor gehed tawij ogoooch guij bna pls

  3. Aнар :
    2010-03-20 01:26

    medmeer yum bn

Сэтгэгдэлийн тоо : 3

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл